АНУ-д суугаа Саудын Арабын элчин сайд Халед Бен Абдулазиз Саудын сэтгүүлч Жамал Хашоггийг хөнөөсөн тухай мэдээллийг няцаасан гэж Al-Arabia суваг мэдээллээ.
Туркийн цагдаагийн газар Саудын Арабаас 15 хүний бүрэлдэхүүнтэй баг Саудын Арабын сөрөг хүчнийг дэмждэг сэтгүүлчийг хөнөөх зорилгоор Турк улсад ирсэн гэж сэжиглэж буй тухай Washington Post хэвлэлд өмнө нь мэдээлжээ.
Элчин сайдын хэлснээр, Саудын Арабын консулын газар орон нутгийн эрх баригчидтай хамтран хэргийг шалгаж байна. Үүний сацуу Саудын Арабын аюулгүй байдлын албаныхан Туркийн талтай хамтран хэргийг шалгаж байгаа аж. Жамал Хашоггийг Истанбул дах консулын газар саатуулсан эсвэл хөнөөсөн гэх мэдээлэл ор үндэслэлгүй гэж тэрбээр мэдэгджээ.
Аравдугаар сарын 3-ний өдөр Турк-Арабын хэвлэл мэдээллийн хэрэгслийн холбоо Washington Post хэвлэлд ажилладаг Араб гаралтай Жамал Хашогги Истанбул дахь Саудын Арабын ерөнхий консулын газрын байранд орсноос хойш алга болсон гэж мэдээлсэн билээ. Туркийн Анадолу агентлагийн мэдээлснээр, консулын газрынхан Хашоггийг бичиг баримт бөглүүлэх зорилгоор дуудсан бөгөөд сүйт бүсгүйг нь хамт оруулаагүй байна. Консулын газрын байрны гадаа таван цаг хүлээсэн бүсгүйд консулын ажилтан Хашогги явсан тухай хэлсэн байна.
Хашогги ерөнхий консулын байрнаас гарсны дараа алга болсон хэмээн Саудын талын мэдэгджээ.
Аравдугаар сарын 5-ны өдөр Саудын Арабын хун тайж Ройтерс агентлагаар дамжуулан Туркийн эрх баригчид хүсвэл Истанбул дах ерөнхий консулын газрын байрыг нэгжиж болно хэмээн мэдэгджээ.
Туркийн Ерөнхийлөгч Режеп Эрдоган Жамал Хашогги консулын газрын байрнаас гарч явсныг нотлох ёстой гэж мэдэгдэв. “Хэрэв сэтгүүлч консулын байрнаас гарсан бол мэдээж хэрэг сүйт бүсгүй дээрээ очих байсан. Консулын ажилтнууд яагаад камерын бичлэгийг баримт болгон дэлгэхгүй байна вэ?”, хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.
Туркийн эрх баригчид авто замын хяналтын камерыг шалгаж байгаа бөгөөд Хашоггийг консулын газрын байранд орсноос хоёр цагийн дараа тус газраас явсан зургаан машины нэг болох хар өнгийн машинаар Жамал Хашоггийн цогцсыг зөөвөрлөсөн байж магадгүй хэмээн сэжиглэж байна. Хяналтын камерт бичигдсэнээс үзвэл дипломат дугаартай тус машинд хайрцагнууд ачсан гэнэ.
Хашоггийг алга болдог өдөр буюу аравдугаар сарын 2-ны өдөр Саудын Арабын хоёр онгоц Истанбулын Ататуркийн нисэх онгоцны буудалд буусан бөгөөд тэр өдрөө буцсан байна.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 2 )
Наад гадаад мэдээнийхээ хэл найруулгыг засаач. Монголоор бичиж сурах юмсан даа. Төрлөх хэлээ мэдэхгүй хүмүүс л өөрсдийгөө сэтгүүлч гэх юм!!!!!!!!?????
Эрдоганы өөрийнх нь хийдэг зүйлийг хийж дээ