Трамп Никки Хэйлигийн огцрох хүсэлтийг хүлээн авав

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 10

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп тус улсыг төлөөлөн НҮБ-д сууж буй байнгын төлөөлөгч Никки Хэйлигийн огцрох хүсэлтийг хүлээн авчээ. НҮБ дахь АНУ-ын байнгын төлөөлөгч энэ оны сүүлчээр албан тушаалаа орхих шийдвэр гаргаснаа зарласан билээ. Тэрбээр Америкийн Ерөнхийлөгчөөс түүнийг орлох хүнийг ойрын хугацаанд олохыг хүссэн байна. Никки Хэйли огцрох хүсэлтээ зайлшгүй гаргах ёстой байсан шийдвэр гэж тайлбарлажээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Никки Хэйлиг орлох хүнийг ойрын 2-3 долоо хоногт багтаан зарлана гэж мэдэгдсэн байна. Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр Никки Хэйли “Миний гаргасан шийдвэр хувийн ямар нэгэн асуудалтай холбоогүй” гэжээ. АНУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч мөн “Сүүлийн найман жилд би чадах бүхнээ хийсэн. Одоо бусад хүмүүс гарч ирж, шинэ хүч бий болох цаг ирсэн” гэсэн байна.

Никки Хэйли 2020 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ хэлж, тус сонгуульд Доналд Трампыг дэмжинэ гэжээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш Никки Хэйлитэй хамтран ажиллахад маш таатай байснаа хэлээд “Түүний албан тушаалыг хүлээж авах хүнтэй ч хамтран ажиллахад таатай байна гэдэгт найдаж байгаа” гэсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.161.36) 2018 оны 10 сарын 10

Balai. Yank. gichii. Zailval. Taarna.

0  |  0
Top