Ливан улс Сирийн дүрвэгсдийг хөөв үү?

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 10

  Ливаны Аюулгүй байдлын ерөнхий газраас мэдээлснээр оны сүүлч гэхэд Сирийн 100 мянган дүрвэгч эх орондоо эргэн очих гэнэ. Ливанд Сирийн нэг сая гаруй дүрвэгч хууль бусаар амьдарч байгаа аж. Тус улс НҮБ-тай хамтран дүрвэгсдэд сайн дураараа нутаг буцахыг уриалж, аюулгүй байдлын баталгаа гаргаж өгч байгаа гэх мэдээлэл бий.

Сирид дайн тулаан намжиж байгаа учир нутаг буцах хүсэлтэй дүрвэгсдийг бүртгэх төв байгуулахыг Ливаны талаас санаачилжээ. Гэхдээ энэ нь ажил хэрэг болоогүй байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top