НАТО хүйтэн дайнаас хойших хамгийн том цэргийн сургуулилт хийнэ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 10

Умард Атлантын Гэрээний Байгууллага буюу НАТО хүйтэн дайнаас хойших түүхэндээ хамгийн том цэргийн сургуулилт хийхээр зэхэж байна.

НАТО-ийн эвслийн нэгдсэн хүчний командлагч, АНУ-ын тэнгисийн цэргийн адмирал Жеймс Фоггогийн хэлснээр, 50 мянга цэргийн алба хаагч оролцох энэхүү цэргийн арга хэмжээ нь НАТО аливаа дайралтад хариу цохилт өгөх чадвартай гэдгээ харуулах зорилготой юм. ОХУ-тай хиллэдэг Норвеги улсад болох цэргийн сургуулилтад 150 цэргийн онгоц, 60 хөлөг онгоц, 10 мянга орчим цэргийн техникийг ашиглах аж. Цэргийн сургуулилт ОХУ-ын хилээс 1000 км-ийн зайд болох юм. ОХУ, Беларус улсаас тус тус 2 цэргийн ажиглагчийг урьсан гэнэ.

Өнгөрсөн сард болсон Орос-Хятадын хамтарсан Восток-18 сургуулилтыг бодвол цар хүрээгээрээ бага ч, Зөвлөлт Холбоот Улс задарснаас хойш буюу 1991 оноос хойш НАТО-ийн түүхэнд болж буй хамгийн том цэргийн хээрийн сургуулилт болох юм.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top