Henley & Partners компани, Олон улсын агаарын тээврийн холбоотой хамтран гаргадаг Хэнли Паспортын Индексийн дагуу 2018 онд Япон улс хамгийн хүчтэй паспорттай орноор тодорч, Сингапур улсыг ардаа орхижээ. Энэ сарын эхээр Япон улс Мьянмар улстай визгүй зорчих тухай хэлэлцээр байгуулснаар Япон улсын иргэд нийт 190 оронд визгүй зорчих эрхтэй болжээ. Сингапур улсын иргэд нийт 189 оронд визгүй зорчдог.
Тус жагсаалтын хоёрт бичигдэж байсан Герман улс Өмнөд Солонгос, Франц улсын хамтаар гуравт оров. 187 улс оронд визгүй зорчих эрхтэй Дани, Финланд, Итали, Швед, Испани улсууд дөрөвдүгээр байранд жагссан бол АНУ, Их Британи улс нэг байр ухарч, тавд бичигдсэн байна. Эдгээр улс 2015 онд хамгийн хүчтэй паспорттай улс орон байжээ.
30 оронд визгүй зорчих эрхтэй Ирак, Афганистан улс жагсаалтыг сүүлд бичигдсэн бол 61 оронд визгүй зорчих эрх бүхий Монгол улсын иргэд 80 дугаар байранд оржээ (Эндээс үзнэ үү)
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )