БНСУ Хойд Солонгосын эсрэг хоригоо цуцална

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 10

  Өмнөд Солонгосын эрх баригчид Хойд Солонгосын эсрэг тавьсан хоригоо цуцлах талаар хэлэлцэх гэнэ. БНСУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр Хойд Солонгосын эсрэг Өмнөд Солонгос дангаараа авсан хориг арга хэмжээ нь НҮБ-ын зүгээс БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн эсрэг тавьсан хоригтой ижил байгаа аж. Хоригууд хоорондоо олон талаар давхцаж байгаа учир Өмнөд Солонгос БНАСАУ-ын эсрэг арга хэмжээгээ цуцлах нь зүйтэй гэж үзжээ.

Дээрх хоригт Хойд Солонгост үзүүлэх хүмүүнлэгийн тусламжаас бусад харилцаа холбоо, худалдаа, хөрөнгө оруулалт багтаад байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top