АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп арваннэгдүгээр сарын 6-нд болох АНУ-ын Конгрессын сонгуулийн дараа БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай уулзана гэж мэдэгджээ.
Аравдугаар сарын 9-ний өдөр Айова муж руу нисэхээсээ өмнө тэрбээр сэтгүүлчдэд ийн мэдэгдсэн байна.
Цагаан Ордны мэдээлснээр дээд хэмжээний уулзалтыг ойрын үед хийх боломжгүй нь Трампын ажлын шахуу хөтөлбөртэй холбоотой. Үүний сацуу АНУ-ын ерөнхийлөгч мужуудаар аялж, Сенатад дэвшиж буй бүгд найрамдахчуудын сонгуулийн сурталчилгаанд оролцох шаардлагатай байна гэжээ.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )