Путин Хабиб Нурмагомедов болон түүний аавтай уулзлаа

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 11

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр орой UFС-гийн аварга Хабиб Нурмагомедовтой Ульяновскт уулзжээ. Путин Хабиб Нурмагомедовт Конор Макгрегорыг ялсанд нь баяр хүргэж, түүний аав, UFC-гийн дасгалжуулагч Абдулманап Нурмагомедовтой хүүгийнх нь тулааны талаар ярилцсан байна. Путин Хабиб болон түүний аавыг халуун дотноор тэврэн уулзаж буй зураг, бичлэг олон хүний сэтгэлийг хөдөлгөжээ. Путин Хабибд хандан “Ялалтад нь баяр хүргэе” гэснийхээ дараа аав руу нь хандан “Танд бас баяр хүргэмээр байна” гэснээр яриагаа эхэлжээ.

Хабибын аав Абдулманап Нурмагомедов хүү нь багадаа амаргүй хүүхэд байсан талаар наргиа болгон хэлжээ. Путин Хабибын цаашдын тулаанд нь амжилт хүсээд “Энэ бол амаргүй спорт. Гэхдээ л спорт. Бид чиний төлөө санаа зовниж, тулааныг анхааран үзсэн. Чамайг бүү хатуу шийтгээсэй гэж хүсч байна. Чи бүхнээс илүү байна гэдэгт итгэж байгаа” гэсэн байна. ОХУ-ын Ерөнхийлөгч мөн “Энэ нь амаргүй спорт ч гэлээ эцэс сүүлд нь эрчүүдийн спортын нөхөрлөл, сайхан харилцаа эхэлдэг. Өрсөлдөж байсан ч хүн ёсны, чин сэтгэлийн харилцаа хэрэгтэй. Чи үүний төлөө хичээсэн. Чамайг үнэлнэ гэдэгт итгэж байна” гэжээ.

Путиний Хабибд хандан хэлсэн “Чи гол даалгавраа биелүүлсэн. Нэр төртэй, итгэл үнэмшилтэйгээр ялсан” гэх үг олны сэтгэлийг хөдөлгөж, оросууд Ерөнхийлөгчөөрөө болон Хабибаар бахархаж буйгаа цахимаар илэрхийлсээр байгаа юм. Тэдний уулзалтын дараа иргэд “Жинхэнэ эрчүүдийн уулзалт боллоо”, “Хабиб, чамаар бахархаад баршгүй нь. Чи ОХУ-ын төлөө, Дагестаны төлөө их зүйл хийлээ. Улс орны найрамдал, нөхөрлөлийн төлөө ч их зүйл хийлээ”, “Бүх ард түмний нөхөрлөл мандтугай, УРА” гэх зэргээр сэтгэгдэл бичжээ. Хабиб Нурмагомедов Путинд хандан “Намайг хүмүүс зөвөөр ойлгож, үнэлнэ гэдэгт би ч бас итгэж байна. Би муугүй тулалдсан ч хэсэг хугацаанд биеэ хянаагүй. Асуудал бидний талд шийдэгдэнэ гэж найдаж байна” гэжээ.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тулаанч(202.131.236.138) 2018 оны 10 сарын 12

биеээ хянаж чадахгүй тамирчин гэж юу байдаг юм. зайлуулбал таарна

0  |  0
УРА(202.9.41.141) 2018 оны 10 сарын 11

хабиб хабиб хабиб

0  |  0
Top