Хоёр Солонгос хамтран Хойд Солонгосын Кымгансан уулан дахь эртний буддын сүмийг сэргээн босгох гэж байна. “KBS” телевизийн мэдээлснээр хоёр улс Солонгосын дайны үеэр эвдэрч сүйдсэн Южомса буддын сүмийг сэргээн босгох төсөл боловсруулжээ. Өмнөд Солонгосын төлөөлөгч нар саяхан Пхеньянд Хойд Солонгосын буддистуудын холбооны төлөөлөгчидтэй уулзсан байна.
Хоёр Солонгос өмнө нь 2007 онд Кымгансан уулан дахь бас нэгэн буддын сүмийг хамтран сэргээн засварлаж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )