Хүчингийн хэрэгт холбогдоод буй 33 настай, португаль хөлбөмбөгч Криштиано Роналдогийн өмгөөлөгчөөр Дэвид Чеснофф ажиллаж байгаа. Тэрбээр цагтаа Майк Тайсон, Парис Хилтон, Бруно Марс нарын алдартай оддыг гүтгэн доромжилсон хэрэг дээр өмгөөлөгчөөр ажиллаж гаршсан нэгэн юм. “Хуулийн од” хэмээх хочтой Дэвид Чесноффын өмнө одоо Криштиано Роналдог “уснаас хуурай гаргах” шаардлага тавигдаад байна.
Тэгвэл Кэтрин Майоргагийн есөн жилийн өмнөх болсон болоогүй нь мэдэгдэхгүй явдлын тухай яриан дээр үндэслэн хэрэг нээх шаардлагагүй гэж үзэж буйгаа Дэвид Чеснофф илэрхийлжээ.
Түүний зөвлөж буйгаар бол эхлээд Криштано Роналдогийн хуучин найз бүсгүйчүүдээс мэдүүлэг авч, хөлбөмбөгчийн мөн чанар, сэтгэлзүйн чанарыг таних хэрэгтэй гэнэ. Роналдотой өмнө нь найзалж байсан бүсгүйчүүд гэхээр Жемма Аткинсон, Ким Кардашьян, Парис Хилтон, Ирина Шейк нарын алдартай эмэгтэйчүүд мэдүүлэг өгнө гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, хуучин найз бүсгүйчүүд нь Роналдог маш сайн мэдэх тул эхлээд тэднээс мэдүүлэг авах нь зөв гэдгийг онцолжээ.
Үүний зэрэгцээ Роналдог хүчингийн хэрэгт холбогдуулан гүтгэн доромжилсон ярилцлагыг нийтлэсэн Германы Der Spiegel сэтгүүлийг шүүхэд өгөхөөр болсноо Дэвид Чеснофф мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )