Өнөөдөр /2018.10.11/ “Союз” сансрын хөлгийг Казахстаны Байконур сансрын хөлгийн буудлаас хөөргөх үед осол гарчээ. Осол цаг гаруйн өмнө гарсан байна. Тиймээс “Союз МС-10” сансрын хөлөг баллистик буултын горимд шилжээд байна.
Сансрын хөлөг Оросын сансрын нисгэгч Алексей Овчинин, АНУ-ын сансрын нисгэгч Ник Хэйг нарыг олон улсын сансрын станцад Москвагийн цагаар 17.44 цагт хүргэх ёстой байжээ. Хөлгийн багийн гишүүд эрсдээгүй бөгөөд Казахстаны газар нутагт нэг цаг хагасын дараа бууна гэж тооцож байгаа аж. Аврагчид хөлгийн баг газардах боломжит газар руу хөдөлсөн байна.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )