Канье Уэст Трамптай уулзах үеэрээ утасныхаа нууц үгийг алджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 12

  Рэпер Канье Уэст АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Цагаан ордонд уулзах үеэрээ “iPhone”-ыхоо нууц үгийг сэтгүүлчдэд алджээ. Тэрбээр нууц кодоо хийж байгаад телевизийн дуранд өртсөн байна. “CNN” агентлагийн мэдээлснээр рэперийн гар утасны нууц код нь зургаан ширхэг тэгээс бүрддэг аж. Телевизүүд энэхүү “нээлт”-ээ “гайхалтай” гэж тодотгосон байна.

Рэпер Канье Уэст болон түүний эхнэр Ким Кардашьян нар нийгмийн төлөө хийж буй ажил үйлсээрээ АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын анхаарлыг татсан билээ. Тийнхүү Трамп тэднийг хоёуланг нь Цагаан ордонд урьж ярилцсан юм. Ким Кардашьян өнгөрсөн зун Доналд Трампаас нэгэн өнгөт арьст эмэгтэйн ялыг хөнгөлөхийг хүсч, зорьсондоо ч хүрсэн. Хүний эрхийн төлөө дуу хоолойгоо илэрхийлсэн түүнийг Ерөнхийлөгч нь дуудан уулзаж, шоронгийн шинэчлэл болон хүний эрхийн талаар ярилцсан бол энэ удаад Трамп нөхрийг нь дуудаж уулзжээ. Рэпер залуу, Трамп нар АНУ-д гарч буй гэмт хэргийг хэрхэн багасгах талаар болон шоронгийн шинэчлэлийн асуудлаар санал бодлоо солилцжээ.

Канье Уэст Трамптай уулзсаныхаа дараа түүний ахлах зөвлөх Жаред Кушнертэй ярилцсан байна. Жаред Кушнер болон Трампын охин Иванка нар өнгөрсөн зун Каньегийн эхнэр Ким Кардашьяныг мөн хүлээн авч уулзсан билээ. 

Канье Уэст пообедает с Трампом

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top