Хабиб Нурмагомедов: Найзыг минь хөөвөл би гэрээг чинь урж хаяна!

2018 оны 10 сарын 12

UFC-гийн хөнгөн жингийн дэлхийн аваргын бүсээ хамгаалан тулалдсан ОХУ-ын тулаанч Хабиб Нурмагомедовтой холбоотой үйл явдлууд үргэлжлэн өрнөсөөр байна. Конор Макгрегорыг ялсныхаа дараагаар шашин шүтлэг, удам угсааных нь талаар доромж үг хашгирсан Диллон Денис руу хашлага даван харайснаар Хабиб Нурмагомедов хэрэг мандуулсан. Түүнийг ийнхүү бужигнуулж байх зуур найз Зубайра Тухугов нь Конор Макгрегорыг мөн хэд хэдэн удаа цохиод авсан юм. Энэ үйлдлийнх нь төлөө Тухуговыг UFC-гээс хөөж, тулааныг нь цуцлах талаар яригдаж буй аж. Энэ талаар дуулсан Хабиб Нурмагомедов найзыг нь UFC-гээс хөөвөл өөрөө ч мөн тэдний зохион байгуулж буй тулаанд оролцохгүй гэсэн тулгалт хийлээ.


“Хэрвээ та нар түүнийг хөөхөөр шийдвэл над руу гэрээг минь ураад явуулахаа битгий мартаарай. Үгүй бол би өөрөө тэр гэрээг чинь ураад хаячихна шүү” гэж Хабиб Нурмагомедов мэдэгджээ. Мөн Конор Макгрегортой хийсэн тулааны урамшууллыг төлөхгүй байсан ч болно гэж хэлсэн байна.


www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ага(122.201.31.226) 2018 оны 10 сарын 12

БАГУУД АЙХТАР БНА ШҮҮ НЭГНИЙХЭЭ ТӨЛӨӨ ЯАХААС Ч БУЦАХГҮЙ .МАНАЙ СУМОГИЙНХОН ТЭГЭХЭД ЯАЖ ХООРОНДОО ЗОДОЛДООД ХӨӨГДӨӨД Л.

0  |  0
Setgegdel(66.181.166.134) 2018 оны 10 сарын 12

Мэдээ авах юм алгаааоооо!!!!

0  |  0
Хүн(66.181.166.134) 2018 оны 10 сарын 12

гадаад мэдээнийхээ найруулгыг янзал!!!! Төрлөх монгол хэлээрээ бичиж чадахгүй гадны хэлийг мэднэ гэж байхгүй шүү!!!!! Ядахдаа төрлөх хэлээрээ бичиж сурсан хүнийг сэтгүүлчээр ажиллуулаачээ!!!!! Дашрамд дурдахад UFC-ээс хөөнө гэж байхгүй !!!!!!!!

0  |  0
Top