Уганда улсын нутгийн зүүн хэсгээр болсон хөрсний гулсалтын улмаас амиа алдсан хүний тоо 40 хүрлээ гэж Будуда тойргийн захирагч Уилсон Уатира мэдээлжээ.
Будуда тойргийн оршин суугчдын ярьснаар өчигдөр өглөөнөөс эхлэн /2018.10.11/ орсон аадар борооны улмаас хөрсний гулсалт үүссэн гэнэ. Хүрэхэд бэрх зарим газарт хэдэн зуун хүн сураггүй алга болсон тухай мэдээлэл ирж байгаа тул хохирогчдын тоо өсөх магадлалтай байна гэж эх сурвалж мэдээллээ.
Уганда улсын ерөнхийлөгч Иовери Мусевенигийн мэдэгдсэнээр гамшиг болсон газар луу аврагчдыг илгээгээд байна.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )