ОХУ болон Сирийн мэргэжилтнүүд хамтран Сирийн төмөр замыг сэргээн босгох ажлаа төлөвлөх гэнэ. Тус улсын төмөр замыг сэргээн босгох ажлыг энэ сарын сүүлч гэхэд эхлэх талаар “РИА Новости” агентлаг мэдээлжээ. Сирийн төмөр замын тээврийн дарга Хасанен Алигийн ярихдаа “Эхний ээлжинд хийх ажил бол станцын барилгууд болон төмөр замыг засах. Сирийн нийслэл Дамаск болон ойролцоох хотуудын галт тэрэгний хөдөлгөөнийг удахгүй сэргээнэ” гэсэн байна.
Сирийн төмөр замыг сэргээн босгох ажилд бусад улсын тусламж их хэрэгтэй байгааг тус улсын мэргэжилтнүүд ярьжээ. Төмөр замын дэд бүтцэд нийт зургаан тэрбум сири фунтын алдагдал гарсан байна.
Сирид дайн тулаан намжаад байгаа билээ. Одоо тус улсыг сэргээн босгох ажлыг эхлэх хэрэгтэй байгааг ОХУ илэрхийлж буй. Түүнчлэн Сирийн парламент саяхан албан үүргээ биелүүлж яваад амиа алдсан орос цэргүүдэд зориулсан хөшөө дурсгал барих ажлыг дэмжсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )