Монако улсад болсон дуудлага худалдааны үеэр эртний Египетийн “Үхэгсдийн ном” үйсэн дээрх бичиг 1.35 сая еврогоор зарагджээ.
Францын Le Parisien хэвлэлд мэдээлснээр, 17 метр урт үйсэн дээр бичсэн Египетийн сүлд, шашны бичвэр бүхий 192 бүлгээс бүрдсэн энэхүү номыг үхэгсдийн ертөнц дэх аюулыг гэтлэхэд нь туслах зорилгоор талийгаачийн авсанд хийдэг байжээ. Үхэгсдийн сүнсийг шүүж буй Осирис, үхэгсдийн ертөнцийг хар, улаан өнгө дүрсэлсэн зурагнуудаар номыг чимжээ.
Энэхүү бичээсийг Псамметих II фараоны үе буюу МЭӨ 595-589 онд бүтээжээ. Бичээсийг Францын нэгэн хос хадгалж байсан бөгөөд дуудлага худалдаанд утсаараа оролцсон нэгэн нууцлаг цуглуулагч худалдан авчээ.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
Номных нь талаар мэдээлэл хэр их бэ? энэ талаар оруулбал танд ивээлгүй байж чадахгүй