Харри, Меган нарын анхны айлчлал эхлэв

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 15

  Их Британийн ханхүү Харри болон түүний эхнэр Меган Маркл нар анхны айлчлалаа эхэлжээ. Тэд Австрали, Фижи арал, Тонга болон Шинэ Зеландад албан ёсны айлчлал, аялал хийх аж.

Сассексийн гүн болон гүнгийн ахайтан гэж өргөмжлөгдөх болсон Харри, Меган нарын хурим дэлхий нийтийн анхаарлыг татсан билээ. Өнгөрсөн тавдугаар сард болсон хуримынхаа дараа тэд хэсэгтээ нам гүм байсан. Австралийн Сидней хотоос эхэлсэн тэдний аялал 16 хоног үргэлжлэх талаар Их Британийн хэвлэлүүд мэдээлж байна. Тэд ханхүү Харригийн аав ээж болох Чарльз, Диана нарын 1983 онд Австралиас Шинэ Зеланд руу аялсан анхны аяллын чиглэлээр явах юм байна.

Меган Маркл и принц Гарри

Свадьба принца Гарри и Меган Маркл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top