Израилийн Засгийн газар Иордан голын баруун эрэгт еврейчүүдийн хороолол барих хөтөлбөрийг баталжээ. Израилийн Батлан хамгаалахын сайд Авигдор Либерманы мэдэгдсэнээр Палестины Хеврон мужийн нийслэлд 31 байр барих гэнэ. Энэ нь ойрын 20 жилд болоогүй үйл явдал юм. Шинэ хороололтой хамт цэргийн бааз барих гэнэ.
Еврейчүүдийн шинэ хороолол барих нь Израиль, Палестины харилцааг улам хурцатгадаг билээ. Мөн олон улсын хамтын нийгэмлэг болон Израилийн харилцаанд үл ойлголцол үүсгэжээ.
Сэтгэгдэл ( 0 )