Муур эзнээ хөхний хорт хавдраас аварчээ

2018 оны 10 сарын 15

Английн Ньюкасл хотод оршин суудаг Анжела Тиннинг муурныхаа ачаар гарцаагүй үхэлд хүргэх хөхний хорт хавдраас аврагдсан тухайгаа ярьжээ.

Хэдэн жилийн өмнө Анжелагийн муур Мисси эзэндээ тэврүүлмэгцээ л цээжин дээр нь харайгаад байх болсон гэнэ. “Миний муур нэг их эрхэлдэггүй юм л даа. Жаахан муухай ааштай амьтан байгаа юм. Гэтэл гэнэт л цээжин дээр харайгаад байх болсон” гэж Анжела өгүүлжээ.

Анжела муурныхаа гэнэтийн хачин үйлдлийг анзаарч, цээжин тушаа нь хөндүүрлээд байгааг мэдэрч биеэ үзүүлэхээр эмнэлэгт  хандсан ажээ. Эмч нар хөхний хорт хавдрын эхний шинж тэмдэг илэрч буйг тогтоон, яаралтай хагалгаа хийжээ.


Гэтэл хоёр жилийн өмнө Мисси муур дахиад л эзнийхээ цээжин дээр урьдын адил харайх болж. Энэ удаад ямар ч зовиур мэдрэгдэхгүй байсан ч өмнөх сургамж дээрээ үндэслэн эмнэлэгт дахин ханджээ. Гэтэл хорт хавдрын эхний шатанд орсныг нь тогтоож, яаралтай хагалгаа хийсэн байна.

“Миний бие ямар ч зовиур, өвчин мэдрээгүй. Харин муур л цээжин дээр харайгаад эхэлсэн. Энэ нь надад дохио болсон юм. Хэрвээ би дахиад хэдэн сар хүлээсэн бол хавдар томорч, амиа алдах байсан юм билээ. Мисси маань байгаагүй бол би аль хэдийнэ үхчихсэн” гэж Анжела Тиннинг ярьжээ.

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.25.183) 2018 оны 10 сарын 15

Муур маш зөнч

0  |  0
пзлм(66.181.183.150) 2018 оны 10 сарын 15

Муурны нэг хөл далд ертөнцөд нөгөө хөл нь энэ ертөнцөд гэдэг ш дээ

0  |  0
muur(126.33.78.150) 2018 оны 10 сарын 15

muur mash ih uhaantai amitan shu

0  |  0
Top