Польшийн Батлан хамгаалахын сайд асан Антони Мачеревич “TVP1” телевизэд өгсөн ярилцлагадаа Герман, ОХУ хоёр хамтран Польш болон төв Европыг “боомилж” байна гэсэн утгатай зүйл хэлжээ. “Герман улс Оростой холбоотон болж бодлого явуулж байгаа энэ үед нөхцөл байдал хүндэрч байна. Тэд хамтран “Хойд урсгал”-ын тусламжтайгаар бидний хүзүүнд уяа хийж байна” гэж Польшийн Батлан хамгаалахын сайд асан хэлсэн нь олны анхаарлыг татсан байна. Тэрбээр мөн Москва, Берлин хоёр Польш, төв Европыг өөрсдийнхөө эдийн засаг болон улс төрөөс үргэлж хамааралтай болгох гэж байна гэж үзжээ.
Антони Мачеревич “Бид тусгаар улс байхыг хүсч л байгаа бол Америкийн бааз, “Хойд урсгал” зэрэг асуудал Польшийн гадаад бодлогын түлхүүр юм” гэсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
FRANTSIIN BOLOVSROL GUN UHAAN NOMER NEG