Орос эмэгтэйтэй гэрлэсэн Нигерийн ханхүү таалал төгсчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 16

  Оросын Череповец хотод энэ сарын 13-ны шөнө Нигерийн ханхүү Габриэл Сегун зуурдаар таалал төгсчээ. 32 настай Сегун “Платина” цэнгээний төвд амарч байгаад зүрхний шигдээс болсон байна. Түүний эхнэр Наталья Веденина ярихдаа “Нөхөр маань ухаан алдаж унаад нас барсан. Тэр зүгээр л цай уугаад сууж байсан. Зүрх нь огт өвддөггүй байсан. Хоёр цагийн дараа би түүнийг нас барсан болохыг мэдсэн” гэжээ.

50 настай Наталья болон ханхүү Сегун нар дөрвөн жил хамт амьдарсан билээ. Тэд интернэтээр танилцаж, хэсэгтээ орчуулгын электрон төхөөрөмжийн тусламжтайгаар харилцаж байсан гэдэг. Удалгүй тэд гэрлэжээ. Тэдний эхний хурим Нигерийн Лагос хотод болж, дараа нь Орост дахин хурим хийсэн байна. Тэд Череповец хотод амьдарч байгаад 2017 онд ихэр хүүтэй болжээ.

Нигерийн ханхүүг Орост гэр бүлтэй нь ойр оршуулах талаар хойд хөршийн хэвлэлүүд мэдээлж байна. Африкт байгаа хамаатнууд нь визний асуудлаас болоод ОХУ руу оршуулганд ирж амжихгүй гэнэ.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hanhuu(66.181.161.46) 2018 оны 10 сарын 16

GER BULTEI NI IRSHUULNA GJ YU GSN UG WE. ENE EHNERTEI NI HAMT ORSHUULAH YUM UU. UTGII NI ZUW BICH. ADMIN AA

0  |  0
Zochin(66.181.161.9) 2018 оны 10 сарын 16

Gesench huuhedteigee boltoloo az jargaltail bsan bna

0  |  0
өө(27.123.214.2) 2018 оны 10 сарын 16

Ханхүү гэж хоч нь юм уу? Эсвэл үнэхээр ханхүү юм уу?

0  |  0
zochin(182.160.37.18) 2018 оны 10 сарын 16

2 gaj bjee gej huurhii

0  |  0
.(202.9.41.141) 2018 оны 10 сарын 16

ГҮЭ МӨН СОНИН АМЬДРАЛТАЙ ХҮМҮҮСИЙН НЭГ ЮМАА БАС.

0  |  0
Top