Ираны аюулгүйн хүчний 14 алба хаагч хулгайлагджээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 16

Өнөөдөр /2018.10.16/ Ираны  аюулгүй хүчний 14 алба хаагчийг Ираны зүүн өмнөд хэсгийн Пакистантай хиллэдэг Лулакдан хилийн бүсэд хулгайлсан хэрэг гарчээ. Иран улсын IRNA агентлагийн мэдээлснээр долоон дайчин, таван хилчин, Лалын хувьсгалыг хамгаалагчдын корпусын хоёр гишүүнийг алан хядах бүлэглэлийнхэн хулгайлсан байна. Суннит шашинтнууд гол төлөв оршин суудаг Систан-Балучестан мужийн Лулакдан бүсэд Ираны хилчид рүү дайрах хэрэг үе үе гардаг байна.

Есдүгээр сард Лалын хувьсгалыг хамгаалагчид дөрвөн Суннит шашинтныг Пакистантай хиллэдэг бүсэд алсан хэрэг гарч байжээ.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр, хулгайлагдсан аюулгүйн хүчнийхэн Лалын хувьсгалыг хамгаалагчдын корпуст хамаарах Басиж сайн дурын хүчний гишүүд байсан гэнэ.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top