Николь Кидман: Том Крузтай эрт гэрлэснээр би бэлгийн дарамтаас хамгаалагдсан...

2018 оны 10 сарын 17

Холливудын үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг Николь Кидман анхны нөхөр Том Крузынхаа талаар дурсах дургүй. Гэхдээ 51 настай жүжигчин бүсгүй New York Magazine-д  сүүлд ярилцлага өгөхдөө холливудын хэцүү орчинд бэлгийн дарамтаас нөхрийнх нь нэр сүр аварч байсныг хүлээн зөвшөөрчээ.

“22 настайдаа Том Крузын эхнэр болоход ямархуу байсан талаар би ярихыг хүсдэггүй. Учир нь одоо би амьдралынхаа хамгийн агуу хайртай хамтдаа амьдарч байгаа тул түүнийгээ хүндлэх ёстой гэж боддог. Гэхдээ Том Крузтай эрт гэрлэсэн минь надад хамгаалалт болсон. Би хайр сэтгэлээрээ гэрлэсэн нь үнэн. Нөлөө бүхий хүчирхэг эр хүнтэй гэрлэсэн болохоор олон муу хүний бэлгийн дарамтаас хамгаалагдсан. 10 гаруй жил томоос том өлгийнд байсан гэсэн үг. Харин 32 насандаа гэр бүлээ цуцлуулсаны дараагаар маш богино хугацаанд чамгүй их зүйл үзсэн.

Бэлгийн дарамт үзүүлсэн хэн нэгнийг илчлэхийг хүсч байна уу гэж үү? Үгүй ээ. Тэр муу муухай явдал миний ажил амьдралд тусгалаа олсон уу гэж үү? Тэгэлгүй яахав. Энэ бол зөвхөн бэлгийн дарамт ч биш бас үхэл хагацал, өнчрөл зовлон юм...” гэж Николь Кидман өгүүлжээ.


Николь Кидман арав гаруй жилийн өмнө хөгжимчин Кит Урбантай гэрлэж,  өдгөө 10 настай Сандэй Роуз, найман настай Фэйт Маргарет гэх хоёр охиноо хамтдаа өсгөж буй билээ.

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top