Японы ерөнхий сайд “милитарист” тодотголтой Ясукуни сүмд өргөл хүргүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 17

Японы ерөнхий сайд Абэ Шинзо Асукуни сүмд өргөл хүргүүлжээ. Киодо агентлагийн мэдээлснээр, “Засгийн газрын тэргүүн Абэ Шинзогоос” гэсэн бичигтэй уг өргөлийг өдгөө Испани улсад айлчилж буй Абэ Шинзо Япон улсад аравдугаар сарын 20-нийг хүртэл үргэлжлэх Сүмийн баярыг тохиолдуулан хүргүүлсэн байна.

2012 оны арванхоёрдугаар сард Японы Ерөнхий сайдын албан тушаалд сонгогдсоноос хойш Абэ Шинзо тус сүмд нэг удаа буюу 2013 оны арванхоёрдугаар сард өөрийн биеэр зочилсон. Хятад, Өмнөд Солонгосын зүгээс эрс буруушаасан түүний үйлдэл Японы гол холбоотон болох АНУ-тай харилцах харилцаанд мэдэгдэхүйц сөрөг нөлөө үзүүлжээ. Түүнээс хойш Абэ Шинзо хавар, намрын сүмийн баяр, Япон улс Дэлхийн хоёрдугаар дайнаас гарсанаа зарласан өдөр буюу наймдугаар сарын 15-нд жилд гурван удаа тус сүмд шашны өргөл барьц хүргүүлэх болсон аж.

Энэ жил Японы Ерөнхий сайдын Хятад улсад хийх айлчлалтай холбогдуулан Японы шадар сайд, сангийн сайд Таро Асо, гадаад хэргийн сайд Таро Коно нар Ясукуни сүмд очоогүй байна.

Ясукуни сүмд янз бүрийн дайнд “Эзэн хаан, агуу Японы” төлөө амиа алдсан 2.5 сая цэргийн нэрс бүхий дурсгалын самбар хадгалагддаг. Энэхүү жагсаалтад Дэлхийн хоёрдугаар дайны 14 цэргийн гэмт хэрэгтний нэрс мөн бичигдсэн байдаг аж.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top