Өнгөрсөн шөнө /2018.10.16-17/ Палестины Газын зурвасаас харвасан хоёр пуужин Израилийн хүн ам хамгийн ихээр суурьшсан нутгийн ойролцоо Газар дундын тэнгист унажээ. Эхний пуужин 200 мянган хүн амтай Беер-Шев хотын нэгэн орон сууцыг оножээ. Хоёр дахь пуужин Гуш-Дан суурин газрын ойролцоох тэнгист унасан гэнэ. Гуш-Дан суурин газарт гурван сая гаруй хүн оршин суудаг бөгөөд Тель-Авив хот багтдаг байна. Палестинчууд хамгийн сүүлд дөрвөн жилийн өмнө Гуш-Дан суурингийн чиглэлд буудаж байжээ.
Үүний хариуд Израилийн нисэх хүчин өнөө өглөөнөөс эхлэн Газын зурвас дахь цэрэгжсэн бүлэглэлийн объектудыг бөмбөгдөж байна. Энэ үеэр Палестины гурван цэрэг бөмбөгдөлтөд өртөж, шархаджээ.
Палестин пуужин харвасантай холбогдуулан Израилийн батлан хамгаалахын сайд Авигдор Либерман Газын зурвастай залгаа хил дээрх шалган нэвтрүүлэх бүх цэгийг хаахыг тушаасан байна.
Үүнтэй холбогдуулан Израилийн зэвсэгт хүчний жанжин штабын дарга Гади Айзенкот АНУ-д хийж буй айлчлалаа цуцалжээ.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 2 )
ooh ch bish bulchirhai ch bish gazar chin oir dornod
munkhnaran eejee