АНУ-ын Калифорнийн нэгэн сургуулийн багш тестийн асуултад өгсөн сурагчийнхаа ухаалаг хариултыг нийгмийн сүлжээнд нийтэлсэн нь олон мянган лайк, хэдэн зуун коммент авчээ. Сурагчдадаа нэмэлт нэг оноо авах боломж олгох үүднээс Эвелин Лизетт багш тестийн хамгийн сүүлд онигоо бичих даалгавар өгсөн байна. Долдугаар ангийн сурагч нь энэ асуултын дор “Манай ерөнхийлөгч” гэсэн хоёр үг бичжээ.
Сурагчийнх нь “онигоо” гэж үзсэн хариулт Лизеттийн дагагчдыг хоёр хуваажээ. Нэг хэсэг нь хүүгийн шударга занг үнэлсэн бол нөгөө хэсэг нь улсынхаа тэргүүнийг үл хүндэтгэсэн байдалд дургүйцлээ илэрхийлсэн байна. Багш хариуд нь "Шавь нарынхаа үг хэлэх эрх чөлөөг хүндэтгэнэ" гэж мэдэгджээ.
Харин "Энэ хариултад хэдэн оноо өгсөн бэ?" гэсэн асуултад сурагч даалгаврыг энэ оноотой, оноогүй маш сайн гүйцэтгэсэн тул 5+ дүн тавьсан гэнэ.
Зарим хүмүүс долдугаар ангийн сурагчийн бичгийг хэвийг шүүмжилсэн бол зарим нь "Бичгийн хэвийг тоох хэрэггүй, тэр ирээдүйн доктор байна₮ хэмээн урам өгчээ.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 2 )
хэлж ярьж буй зүйлийн учир холбогдлыг ухаж ойлгох чадваргүй.үргэлж ярьсан зүйлээсээ буцдаг ойлгомжгүй үзэл баримтлалтай хүнийг ѳѳрѳѳр юу гэж хэлэх вэ
Eej aav n l trumpiig shoolood suuj bdag biz.latin garaltai ulsuud bgaal.