Кира Найтли охиноо эрчүүдэд хэт найддаг болгохгүйн тулд ХҮҮХЭЛДЭЙН КИНО үзүүлдэггүй

2018 оны 10 сарын 18

Их Британийн хамгийн өндөр орлоготой жүжигчин эмэгтэй Кира Найтли гурван настай охин Эдигээ хүүхэлдэйн кино үзүүлдэггүй тухайгаа ярьжээ. Эллен Деженересийн шоу нэвтрүүлгийн зочноор уригдан оролцохдоо Кира Найтли энэ талаар ярьсан юм.

“Үнэндээ би Disney-н хүүхэлдэйн кинонуудаас охиндоо бараг үзүүлдэггүй. “Үнсгэлжин”-гийн гол дүр л гэхэд өөрийг нь аврах баян, эрх мэдэлтэй эр хүнийг хүлээсээр байгаа тухай гардаг. Уг нь тэр бусдаас аврал эрж суух ёсгүй шүү дээ.


“Лусын дагина” ч гэсэн манай гэрт хориотой. Яахав, дуу шүлэг нь сайхан ч гэсэн эрчүүдийн дэргэд эмэгтэйчүүд ямар ч эрх мэдэлгүй мэтээр харуулдаг нь надад таалагддаггүй. Би охиноо эрчүүдэд хэт итгэж найддаг үзэлтэй болгохгүйн тулд л үзүүлдэггүй юм” хэмээн ярьжээ.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
3(209.167.52.34) 2018 оны 10 сарын 18

yag zuv

0  |  0
Top