Керчь хотноо халдлага болж, 19 оюутан амиа алдлаа

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 18

Аравдугаар сарын 17-нд ОХУ-ын Керчийн политехникийн коллежийн оюутан сургуульдаа гал нээж, дэлбэрэлт үйлдсэний дараа амиа хорложээ. Сүүлийн мэдээллээр, 19 хүн амиа алдаж, 50 гаруй хүн эмнэлэгт хүргэгдсэн байна.

Болсон хэрэгтэй холбогдуулан Крымд өнөөдрөөс эхлэн /2018.10.18/ гурван хоногийн гашуудал зарлалаа. Эх сурвалжийн мэдээлснээр, тэсэлгээний хэрэгсэл тус сургуулийн цайны газар дэлбэрчээ. Шуурхай албаны алба хаагчид аллага үйлдсэн этгээдийн хувийн эд зүйлсийн дунд дахин нэг тэсэлгээний хэрэгсэл олж, аюулгүй болгосон гэнэ. Халдлага үйлдсэн этгээд 18 настай В.Росляков нь  өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, дөрөвдүгээр курсын жирийн нэгэн оюутан байжээ.

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин халдлагад өртсөн хохирогчдыг улсын хамгийн шилдэг эмнэлгүүдэд хүргэхийн тушаасан байна. Керчь хотын оршин суугчид хохирогчдод туслах зорилгоор цусаа хандивлаж байгаа аж.

Дэлбэрэлт үйлдсэн шалтгааныг тогтоож байна.


Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top