Байгалийн гамшгийн улмаас Энэтхэгт 57 хүн амиа алджээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 18

Энэтхэгийн баруун эргийн Одиша мужид болсон хар шуурганаас үүдэлтэй үерийн улмаас амиа алдсан хүний тоо 57-д хүрлээ.

Орон нутгийн Odisha Sun Times хэвлэлийн мэдээлснээр, Гажпати тойрогт хамгийн их буюу 39 хүн амиа алдсан байна. Хөрсний гулгалт, барилгын хана нурах, үерийн ус, мод унаснаас болж эдгээр хүмүүс амиа алджээ.

Титли хар шуурганы хүч харьцангуй суларч байгаа ч салхины улмаас 570 мянган хүн хохироод байна. Салхины хурд 140 км/цагт хүрч байжээ. Одиша мужийн таван тойргийн 300 мянган оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн байна.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top