Microsoft компанийн үндэслэгч Билл Гейтс Эстони улсын цахим иргэн боллоо гэж тус улсын Засгийн газраас мэдээлэв.
Билл Гейтст цахим иргэний үнэмлэхийг нь Эстонийн ерөнхий сайд Юри Ратас Брюссель хотноо гардуулсан байна. Эстонийн туршлагаас харахад, улсын тогтвортой хөгжлийн нууц нь тоон дадал, тоон хөгжилд оршиж байна гэж Юри Ратас хэлжээ.
Эстони улс дэлхийд цахим иргэншлийн хөтөлбөрийг нэвтрүүлсэн анхны улс болсон бөгөөд цахим тус улсын цахим иргэд төрийн бүхий л үйлчилгээг цахим хэлбэрээр авах боломжтой юм.
Эстонийн эрх баригчид 2025 он гэхэд цахим эстоничуудын тоог 10 саяд хүрнэ гэж тооцоолж байгаа аж.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )