Bloomberg: Оросын тэрбумтнуудын хөрөнгө хамгийн ихээр өсчээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 19

 2018 онд Оросын долларын арван тэрбумтны хөрөнгө бусад улс орнуудын хамгийн чинээлэг хүмүүсийн хөрөнгө орлогыг бодвол илүү хурдацтай өсчээ.

Жил бүр шинэчлэгддэг Bloomberg Billionaires Index-ээс үзвэл, Оросын тэрбумтнуудын хөрөнгө энэ онд 10.8 хувиар өссөн бол АНУ-ын тэрбумтнуудын хөрөнгө 7.5 хувь, Британийнх 3.4 хувиар өсчээ.

Хятадын тэрбумтнуудын нийт хөрөнгө орлого хамгийн муу үзүүлэлтийг үзүүлж, 27.6 хувиар буурсан байна.

Bloomberg-ээс гаргасан жагсаалтыг технологийн магнат, Amazon компанийг үндэслэгч  Жефф Безос 146 тэрбум ам.долларын хөрөнгийн хэмжээтэйгээр тэргүүлж, 95.5 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Microsoft команийн үндэслэгч Билл Гейтс удаалжээ.

64.1 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Марк Закерберг жагсаалтын зургаад бичигдсэн бол 37 тэрбум ам.долларын хөрөнгө бүхий Жек Ма 19-д оржээ.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top