АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Саудын Арабын сэтгүүлч Жамал Хашогги үхсэн байж болзошгүй хэмээгээд хэрэв Саудын Арабын удирдагчид сэтгүүлчийг хөнөөх тушаал өгсөн нь нотлогдвол ноцтой үр дагаврыг амсах болно гэлээ.
Д.Трамп Анкарад томилолтоор ажиллаад ирсэн АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой уулзсаны дараа ийнхүү мэдэгдсэн юм.
Трампын засаг захиргаа Риядыг өмгөөлөх өнгө аястай байр сууриа өөрчилсөн нь тус улсын сангийн сайд Стивен Мнучин Саудын нийслэлд болох хөрөнгө оруулалтын бага хуралд оролцохгүй гэж мэдэгдсэнээс илт байна.
Саудын Арабын иргэн, Washington Post хэвлэлийн сэтгүүлч Жамал Хашогги Истанбул дах Саудын Арабын ерөнхий консулын байр руу аравдугаар сарын 2-ны өдөр орсноос хойш сураггүй алга болсон билээ. Турк, Америкийн зарим хэвлэлд гурван минутын аудио бичлэгийн талаар дэлгэрэнгүй нийтэлсэн бөгөөд бичлэгээс үзвэл сэтгүүлчээс байцаалт авах үеэр хуруунуудыг нь тасдаж, толгойг нь авч, мөчилсөн байж магадгүй гэж Guardian мэдээлжээ.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
1910 20 30 40 50 60 70 80 90 онд хэвлэгдсэн маш ховор чанар сайн түүх уран зохиол газар зүй хууль толь бичиг атласнаас бүрдсэн номнуудтай номын сан зарна .95123505 .