Трамп цагаачдыг оруулахгүй хилээ хаана гэв

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 19

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Америк, Мексикийн хилийг хаана гэж сүрдүүлжээ. Тэрбээр цэргийн хүч ашиглан хилээ бүрэн хаана гэсэн аж. Ийнхүү мэдэгдэх болсон шалтгаан нь Сальвадор, Гондурас зэрэг улсаас 4000 орчим хууль бус цагаач Мексикийг чиглэн ирж байгаатай холбоотой юм. Түүнчлэн цагаачдаас болж дээрх улс орнуудад тусламж үзүүлэхээ зогсооно гэжээ.

Доналд Трамп “Би Мексикээс энэ цагаачдын цувааг зогсоохыг хүснэ. Мексик арга хэмжээ авахгүй бол АНУ-ын зэвсэгт хүчнийг дуудаж өмнөд хилийг хаах болно” гэсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ganaa(37.123.160.214) 2018 оны 10 сарын 19

ee burhan min iim muuhai ulsiig oruulj herhevch bolohgui

0  |  0
Top