Эмээгийнхээ чандраар амттан хийсэн хэрэг Калифорнид гарчээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 20

Америкийн нэгэн сургуулийн сурагч эмээгийнхээ чандрыг хольж хийсэн амттанаар ангийнхаа хүүхдүүдийг дайлсан хэрэг гарчээ. Энэ хэргийг цагдаагийнхан шалгаж байгаа бөгөөд амттаныг одоогоор шинжлээгүй байгаа гэнэ. Да Винчи ахлах сургуулийн захиргаа хэргийн эзэн хийсэн үйлдэлдээ харамсч байгаа гэхээс өөр дэлгэрэнгүй тайлбар өгөхөөс татгалзсан байна.

Чандартай амттаныг найман хүүхдэд өгсөн гэсэн ч яг хэдэн хүүхдэд тараасан нь тодорхойгүй байгаа гэнэ. Хэргийн эзэн хоёр долоо хоногийн дараа амттанд эмээгийнхээ чандрыг хольж хийсэн гэдгээ ангийнхаа хүүхдүүдэд хэлсэн байна. Сургуулийн захиргаа, сурагчдын эрүүл мэндэд ямар нэгэн аюул учраагүй гэж мэдэгджээ.

 Цагдаагийн дэслэгч Пол Дорошов энэ урьд өмнө гарч байгаагүй хачирхалтай хэрэгт ямар хариуцлага, юуны төлөө хүлээлгэх асуудлыг судалж байгаа гэжээ.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.181.44) 2018 оны 10 сарын 20

munkhnar eej

0  |  0
Top