Хөтлөгч бүсгүйн сэтгэл шимшрэм үгс

2018 оны 10 сарын 21

Телевизийн хөтлөгч эмэгтэй Алекс Крамер амьдралынхаа хамгийн хэцүү мөчүүдийн талаар ний нуугүй ярьжээ. Тэрбээр долоон жилийн хугацаанд 35 удаа үр зулбаж, сэтгэлийн зовлон шаналалд автсан байна.

Алекс нөхөр Скоттынхоо хамт гэр бүлээ бүртгүүлээд хурдхан хүүхэдтэй болохыг хүсчээ. Гэвч жирэмсэн болоод удалгүй үр зулбажээ.

“Тэгэхэд миний сэтгэл зүрх урагдчих л шиг болсон. Хэсэг гутарч гуньж яваад дараа нь “Дахиад нэг үзээд алдая” гэж шийдсэн юм. Гэвч намайг юу угтаж буйг тухайн үед төсөөлөө ч үгүй байлаа” хэмээн Алекс Крамер өгүүлсэн байна.


Зургаан жилийн өмнө охин Изобелла нь хорвоод мэндэлжээ. Гэхдээ охинтой болохоосоо өмнө 10 удаа үр зулбасан аж. Изобеллагийн дүү Жош хоёр жилийн дараа мэндэллээ. Гэвч энэ хоёр жилийн хугацаанд таван удаа мөн үр зулбажээ. Жошийг төрсний дараа гурав дахь хүүхдээ гаргахаар Алекс тэмүүлсэн ч 20 удаа үр зулбаж, энэ зовлонд цэг тавих цаг боллоо гэж үзсэн гэнэ.

“Сүүлийн долоон жилийн хугацаанд өөрийгөө эрэмдэг зэрэмдэг амьтан мэт бодож, үзэн ядсан үе олон бий. Үр зулбалт хүмүүсийн хувьд хориотой сэдэв. Хүмүүс үүнийгээ бусдаас нуудаг. Намайг хоёр хүүхэдтэй хэрнээ яагаад ийм дэмий зүйл ярьж байгаа юм бол гэж хүмүүс бодох байх. Гэвч миний бодол, зовлонг ойлгох хүмүүс бас бий. Үр зулбасны дараах шаналал зовлон жижигхэн өхөөрдөм хөл гарыг атгах их хүсэл шиг хүчтэй байдаг юм” гэж Алекс Крамер өгүүлжээ.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(182.160.34.160) 2018 оны 10 сарын 21

yun aimaariin

0  |  0
Top