Сармагчин хүн рүү тоосго шидэж хөнөөжээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 22

Энэтхэгийн Уттар-Прадеш мужийн Тикри хотод сүрэг сармагчин 72 настай эрэгтэй рүү тоосго шидэж, амийг нь хөнөөсөн хэрэг гарчээ.

Times of India хэвлэлд бичсэнээр, сүрэг сармагчин гишүү түүж явсан өвгөн рүү ойролцоох нурсан байшингаас авсан тоосгыг шидсэн байна. Хорь орчим тоосгонд оногдсон өвгөн эмнэлэгт хүргэгдэн, шархаа даалгүй нас баржээ.

Өвгөний гэр бүлийнхэн цагдаад хандсан хэдий ч мөрдөгчид энэхүү хэргийг золгүй тохиолдол гэж үзэн, сармагчны эсрэг эрүүгийн хэрэг үүсгээгүй байна. Нутгийн иргэдийн хэлснээр, ийм тохиолдлууд их гардаг аж. Шинжээчдийн үзэж буйгаар ийм хэргийг зөвхөн макака резус төрлийн сармагчин үйлддэг гэнэ.

Энэтхэгт сармагчныг ариун амьтан гэж үздэг учир хамгаалалтад байлгадаг.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.166.134) 2018 оны 10 сарын 22

энэ зурган дээрх сармагчин яамар аймар юм бэ нүд нтрээсээ эхлээд л ийийийий

0  |  0
Гөвүүр(202.72.245.122) 2018 оны 10 сарын 22

Ээ писда. өвөө багадаа чулуун байлдаан хийж байгаагүй юм байхдаа. Новшийн сармагчингуудыг гөвөх юмсан

0  |  0
Зочин(202.179.25.183) 2018 оны 10 сарын 22

Хүн нь ариун биш болохоор хамгаалалтанд ордоггүй юмуу. Энэтхэг хогийн газар.

0  |  0
Top