Тайваньд галт тэрэг замаасаа гарч, 18 хүн амиа алдлаа

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 22

Тайванийн зүүн хойд хэсгийн Йилан мужид галт тэрэг замаасаа гарсны улмаас 18 хүн амиа алдаж, 170 орчим хүн бэртэл, гэмтэл авчээ.

366 зорчигч тээвэрлэж явсан Пуюма Экспресс 6432-р галт тэрэгний найман вагон замаас гарсан байна. Тайванийн Төмөр замын газрын орлогч дарга Лю Чие-шений хэлснээр зургаа дахь жилдээ ашиглагдаж буй галт тэрэг замаас гарах болсон шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж.

Тайванийн Батлан хамгаалах яамны мэдээлснээр, 120 цэргийн алба хаагч аврах ажиллагаанд оролцсон байна. Гэмтэл, бэртэл авсан зорчигчдоос нэг нь АНУ-ын иргэн бол бусад нь нутгийн иргэд байжээ.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top