Израиль, Палестины хооронд дахин зөрчил үүсэв

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 22

  Израилийн Аюулгүй байдлын хүчнийхэн Зүүн Иерусалимын захирагчийг баривчилжээ. Түүнтэй хамт Палестины Тагнуулын албаны Иерусалимыг хариуцсан командлагчийг мөн баривчилсан талаар “RT” агентлаг мэдээлэв. Зүүн Иерусалимын захирагчийг хүмүүст заналхийлсэн гэж буруутгаж байгаа аж. Түүнийг Иерусалимын арабуудын хороололд байхад нь баривчилжээ.

Палестины Засгийн газар дээрх баривчилгааг “Израиль улс Палестины ард түмний эсрэг дахин гэмт хэрэг үйлдлээ” гэж мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top