ОХУ, Хятад улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой ирэх онд тохиож байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор олон ажлууд төлөвлөсний дотор Хятадын даргын Орост хийх айлчлал багтжээ. Си Жинпин 2019 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийх талаар Хятадын Гадаад хэргийн яамнаас мэдээлсэн байна. Си даргын айлчлалын хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулагдах аж.
Путин, Си Жинпин нар ирэх сард Аргентины нийслэл Буэнос-Айрос хотод болох “G20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр мөн уулзах юм.
Сэтгэгдэл ( 0 )