Хоёр Солонгос “Эвлэрлийн хот” дахь зэвсгийг хурааж, харуулын постыг буулгана

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 23

 Хойд болон Өмнөд Солонгос “Эвлэрлийн хот“ хэмээн нэрлэгдэх болсон Панмүнжом хилийн аюулгүй бүс дэх зэвсгийг хурааж, харуулын постыг буулгахаар тохиролцжээ. Энэ асуудлыг хоёр Солонгос, НҮБ-ын командлалын хооронд болсон хэлэлцээний үеэр тохирсон бөгөөд аравдугаар сарын 25-ны өдөр гэхэд бүрэн гүйцэтгэж дуусна гэж Өмнөд Солонгосын батлан хамгаалах яамнаас мэдээлжээ.

Тус хоёр улс хилийн дагуух бүсэд байрлуулсан 800 мянган ширхэг газрын минийг гаргаж авах ажлыг гүйцэтгэж дууссан тухай талууд хэлэлцээний үеэр нотолжээ. 

Үүнтэй зэрэгцэн Хойд Солонгосын албаны хүмүүс ОХУ-ыг зорьсон талаар Хойд Солонгосын албан ёсны мэдээллийн агентлаг мэдээлэв. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун тус улсад айлчлах талаар яригдаж байгаа билээ. 

Өчигдөр буюу аравдугаар сарын 22-нд хоёр Солонгос, НҮБ-ын командлалын төлөөлөгчдөөс бүрдсэн хамтарсан комисс хоёр дахь уулзалт хийсэн юм.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top