Өмнөд Солонгосын цагдаагийн газар Канад улсын газар нутагт байгаа өөрийн орны иргэдээ марихуан буюу олсны ургамлыг хэрэглэсэн тохиолдолд эрүүгийн гэмт хэргээр шийтгэж болохыг анхааруулжээ.
Өнгөрсөн долоо хоногт Канад улс марихуаныг хувийн зорилгоор хэрэглэхийг хуулиар зөвшөөрсөн дэлхийн хоёр дахь улс болсон билээ. БНСУ-ын хууль журамд зааснаар, тус улсын бүхий л хууль иргэд нь хаана байснаас үл хамааран үйлчилсэн хэвээр байдаг бөгөөд гадаадад байхдаа улсынхаа хуулийг зөрчсөн тохиолдолд эх орондоо буцан ирэхэд нь шийтгэл хүлээлгэдэг гэнэ. Олсны ургамал татсан Өмнөд Солонгосын иргэд тав хүртэл жилийн хорих ял авах аж.
БНСУ-ын гадаад хэргийн яамны мэдээллээс үзвэл одоогийн байдлаар нийт 23 мянган Солонгос оюутан Канад улсад амьдардаг. Хар тамхигүй орон болох зорилт тавьсан, 50 сая хүн амтай тус улсад хар тамхитай холбоотой 12 мянган хэрэг гарч байжээ.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )