Бээжин аливаа дарамт шахалтыг үл тэвчихээ мэдэгдлээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 23

Хятад улс Дунд болон ойрын зайн тусгалтай пуужинг устгах гэрээнд орох талаарх асуудал дээр аливаа хэлбэрийн дарамт шахалтыг үл тэвчих бөгөөд АНУ-ыг гэрээнээс гарах тухай шийдвэр гаргахаасаа өмнө бодож байхыг уриаллаа. 

Өчигдөр /2018.10.22/ АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятад улс тус гэрээнд нэгдэх ёстой хэмээн мэдэгдсэн юм. 

БНХАУ-ын гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньиний мэдэгдсэнээр, тус гэрээ зөвхөн АНУ, ОХУ-д хамаарах хоёр талын баримт бичиг юм. Хятад улс өөрийн батлан хамгаалах бодлогыг ямагт хамгаалж, улсын эрх ашгийг эрхэмлэн, аливаа улсын зүгээс ирэх дарамт, шахалтыг үл тэвчинэ хэмээн тэрбээр мэдэгдэв. Түүнчлэн, АНУ-ыг урсгал сөрөлгүй, энэ асуудлаар ямар нэгэн шийдвэр гаргахаасаа өмнө хоёр дахин бодохыг зөвлөсөн байна.

Я.Болор

WWW.ZINDAA.MN



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top