Колумбын удирдагч Иван Дуке Венесуэлийг олон улсын хэмжээнд тусгаарлахыг уриалжээ. Тус улсаас гарч буй цагаачдын урсгал маш их байгаатай холбоотойгоор ийм арга хэмжээ авах хэрэгтэй гэж тэрбээр дүгнэж байна. “Дэлхий нийт Венесуэлийн дэглэмийг тусгаарлах хэрэгтэй” гэж Иван Дуке “ntn24” телевизэд ярьжээ.
Венесуэлийн цагаачдын хямрал “аймшигтай, сүйрлийн хэмжээнд" байна гэж Колумбын удирдагч онцолсон байна. Энэ нь Латин Америкийн түүхэн дэх томоохон хүмүүнлэгийн хямрал болж байгаа юм.
Өмнө нь АНУ-ын Дэд ерөнхийлөгч Майк Пэнс Венесуэлийн цагаачдын хямрал бусад улс оронд хүндрэл учруулж байгааг хэлсэн билээ.
О.Саша
Сэтгэгдэл ( 0 )