Саудын Арабын ханхүү рүү харсан Хашоггийн хүүгийн харц юу өгүүлэв

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 24

Саудын Арабын сэтгүүлч агсан Жамаль Хашоггийн хүү Салах, ах Сахель нар Саудын Арабын хаан Салман болон ханхүү Мохаммед Салман нартай Эр-Рияд дахь Яамама ордонд аравдугаар сарын 23-ны өдөр уулзлаа.

Хааны гэр бүлийнхэн Хашшогийн хүү болон гэр бүлийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлжээ.  

Аавыг нь зэрлэгээр хөнөөсөн хэрэгт холбоотой гэж дэлхий даяар сэжиглэж буй ханхүүгийн гарыг барих үед Жамаль Хашоггийн хүүгийн хутга мэт зүссэн харцны тухай дэлхийн хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээнд шуугин бичиж байна. Араб-Британийн харилцан ойлголцлыг бэхжүүлэх зөвлөлийн төлөөлөгч Крис Дойл Аль Жазира агентлагт өгсөн ярилцлагадаа "Энэхүү уулзалтаар Саудын Арабын тал өөрийн нэр хүндийг өсгөх зорилготой байсан. Гэвч нийгмийн сүлжээний хандлагаас үзвэл энэх оролдлого бүтэлгүйтсэнийг илтгэж байна" гэжээ.

Хашоггийн хүү, ханхүү хоёрын гар барьж буй гэрэл зураг 1000 үгийг илэрхийлж байна гэж Дойл мөн ярьжээ.


Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
12(192.82.64.215) 2018 оны 10 сарын 25

аль нь ханхүү юм бэ

0  |  0
Зочин (64.119.19.89) 2018 оны 10 сарын 25

Ум ма ни бад мэ хум. Бурхны аврал сайхан хүүтэй хүн байжээ.

0  |  0
Top