ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нар Парис хотноо арваннэгдүгээр сарын 11-ний өдөр уулзахаар болжээ.
Тус хоёр орны төрийн тэргүүн нар Дэлхийн нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ойд зориулсан арга хэмжээний үеэр уулзахаар төлөвлөж байна.
Үүнээс өмнө В.Путин, Д.Трамп нар Хельсинки хотноо энэ оны зургадугаар сард уулзаж, хоёр талын харилцааны өргөн хүрээний асуудлууд болон олон улсын нөхцөл байдлыг хэлэлцэж, хэд хэдэн чиглэлээр практик шинжтэй тохиролцоонд хүрсэн юм.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
FRANTSIIN ARDCHILAL GUN UHAAN NOMER NEG