Дэлхий дахинд амтат кофегоороо алдартай Starbucks сүлжээ ярианы бэрхшээлтэй хүмүүст зориулсан салбарыг Вашингтонд нээлээ. АНУ-д анхных болох тус салбарт АНУ-ын өнцөг булан бүрээс ирсэн, дохионы хэлээр харилцах чадвартай 25 ажилтан ажиллаж байна.
Starbucks-ын ярианы бэрхшээлтэй хүмүүст зориулсан салбар анх Малайзад 2016 онд нээгдэж байсан бөгөөд тэдний туршлагыг судалсны үндсэн дээр Вашингтонд ийнхүү нээж байгаа гэнэ.
Шинэ салбар захиалга өгөхөд ашиглах тоон дэлгэц зэрэг төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд Америкийн дохионы хэлний тэмдэг бүхий бичээс, зургаар кофены аяга, ханаа чимжээ.
Энэхүү санаачилга нь ярианы бэрхшээлтэй үйлчлүүлэгчдэд тухтай үйлчлүүлэх боломжийг хангаад зогсохгүй ярианы бэрхшээлтэй ажилгүй иргэдийг ажлын байраар хангах боломжийг нээж байгаа юм.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )