АНУ-ыг чиглэн Мексикийн нутагт яваа олон мянган цагаачийг оруулахгүй гэдгээ Доналд Трамп мэдэгдсэн. Тэрбээр цэргийн хүч ашиглан хилээ бүрэн хаана гэсэн юм. Тэгвэл Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро бүх зүйлд АНУ өөрөө буруутай талаар мэдэгдэл хийжээ. Тэрбээр “АНУ л Төв Америкийг ядуурал, хямрал, харгислал руу түлхсэн. Цагаачлалын хямралын хариуцлагыг Америкийн капитализм хүлээх ёстой” гэсэн байна. Николас Мадуро АНУ-аас хүнлэг чанар гаргаж хилээ нээхийг гуйжээ. Түүнчлэн бөмбөг, пуужин бүтээхэд хөрөнгө зарцуулахын оронд Төв Америкийн орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг АНУ-аас хүссэн байна.
АНУ-ын өмнөд хилийг чиглэн явж буй цагаачдын цувааг Венесуэл улс санхүүжүүлсэн гэж Америкийн Дэд ерөнхийлөгч Майк Пэнс мэдэгдсэн билээ. Гондурасын Ерөнхийлөгч Хуан Орландо Эрнандесийн баталснаар цагаачдын цувааг зүүний бүлэглэлүүд зохион байгуулж яваа гэнэ. Цуваа анх 5000 орчим хүнтэй байна гэх мэдээлэл байсан бол одоо 7000 болжээ.
Сэтгэгдэл ( 1 )
munkhnar eej