Форд компани Хятадын салбарын захирлаа сольж, бодлогоо өөрчиллөө

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 24

БНХАУ-ын Шанхай хотноо байрлах Форд компанийн Хятад дахь салбар гүйцэтгэх захирлын суудалд Эннинг Чениийг томилж, Хятадын зах зээлд баримтлах бодлогоо өөрчлөхөөр болжээ. “Форд Хятад”-ын захирал болсон Чен нь 57 настай автомашины зах зээлд дадлага туршалгай Хятадын “Чери” компанийн ТУЗ-ийн дарга, Ягуар болон Ленд Роверийг хятадын зах зээлд борлуулах төсөл дээр ажиллаж байсан туршлагатай нэгэн юм. Тэрээр үүрэгт ажилдаа ирэх сараас эхлэн орохоор болсон байна.

Форд компани Хятад дахь салбараараа дамжуулан Тайланд, Австрали, Энэтэг, Филиппин, Шинэ Зеланд, Вьетнамын зах зээлээ тэлэх болдлого баримтлах аж. Түүнчлэн Линкольн, Фордын борлуулалтыг хятадын зах зээлд нэмэгдүүлэх, Хятадын эрдэмтдийн тэргүүлсэн лед гэрлийн судалгаа, хөгжүүлэлтийг эрчимжүүлэх, Америк-Хятадын хувь нийлүүлсэн шинэ компани байгуулж цахилгаан автомашины үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр болсон байна.

Форд компанийн Хятад дахь салбар 2017 онд 1.2 сая автомашин борлуулсан нь өмнөх жилийнхээс зургаан хувь буурсан төдийгүй, дотоодын автомашины салбар хурдацтай хөгжиж байгаа нь борлуулалтад нөлөөлсөн байна. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар борлуулах ёстой нийт автомашины 43 хувийг борлуулжээ.

Б.Азаа

zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top