“Хятад Улс газар нутгийнхаа ямх газрыг ч өгөхгүй. Тайван ч тэр, Өмнөд Хятадын тэнгис ч тэр” гэж БНХАУ-ын батлах хамгаалахын сайд Вэй Фэнхэ өнөөдөр /2018.10.25/ аюулгүй байдлын асуудлаарх Сяньшаны олон улсын форум дээр мэдэгдлээ.
Хятадын зэвсэгт хүчин хэн нэгэн Тайванийг Хятадаас салган тусгаарлах оролдлого хийвэл бүхий л шаардлагатай арга хэмжээг авна гэжээ. БНХАУ гадны агаарын тээврийн компаниудад нислэгийн мэдээлэлдээ Тайвань, Хонгконг, Макаог “Хятад улсын” гэж тодотгож байх шаардлага тавьсныг Цагаан ордон эрс шүүмжилсэн юм.
Хятадын арми энхийн замаар хөгжих зарчмыг үргэлж баримталж ирсэн бөгөөд бусад улсад хэзээ ч аюул заналхийлэхгүй, мөн зэвсэглэлээр хөөцөлдөхгүй гэж Вэй Фэнхэ мэдэгджээ.
Хятадын ардын чөлөөлөх армийн Цэргийн шинжлэх ухааны академи, Хятадын Олон улсын стратегийн судалгааны институтын хамтран зохион байгуулж буй аюулгүй байдлын асуудлаарх Сяньшаны олон улсын форум Бээжин хотноо аравдугаар сарын 24-26-нд болж байна.
Я.Болор
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 3 )
HUJAA NAR IH GUTSNAAA KKK
HUJAA NAR IH GUTSNAAA KKK
saidiin hajuud zogsoj bui 2 zaluug tanih yum bna. Ajil heregch zaluuchuud daa Hoyor taliin harilcaag hugjuujehed iheehen huvi nemer oruulsan daa