Ким Кардашьяны хойт эцэг Брюс Женнер 2015 онд хүйс солиулах хагалгаа хийлгэж эмэгтэй хүн болсноор Кейтлин Женнер гэх шинэ нэрээр амьдрах болсон билээ. Цагтаа олимпийн аварга болж явсан тамирчин хойд эцгийгээ анх эмэгтэй хүн шиг болох хүсэлтэйг харж мэдэрсэн мөчийнхөө талаар Алек Болдуиний шоу нэвтрүүлэгт оролцохдоо Ким Кардашьян ярьсан байна.
“Би 25 настайдаа анх Кейтлинийг харсан. Гараашинд миний ээжийн хувцсыг өмсөөд зогсож байхад нь таарсан юм. Ээж тэгэхэд өөр тийш явчихсан байлаа. Би тэр дүр зургийг хармагцаа л хамаг юмаа цүнхэнд чихэж аваад гараад зугтаачихсан. Кортни руу утасдаад, “Танайд хэд хоноё” гэж гуйж билээ. Нулимс тогтохгүй урсаад байсан. Кортнигийнд очтол “Яасан? Брюс өөр эмэгтэйтэй байна уу?” гэж асууж байна. “Тийм бол ч бас яахав. Би яг үнэндээ юу олоод харчихснаа ч ойлгохгүй байна” гэж хариулсан.
Удалгүй Брюс над руу утсаар яриад “Дараа хамт суугаад тайлбарлая. Одоо харин харсан зүйлээ хэнд ч хэлж болохгүй шүү” гэсэн. Ээжид хэлчихвэл Кендалл болон Кайли нарыгаа эцэггүй болгоно гэдгээ би ойлгож байсан болохоор таг дуугүй өнгөрсөн” хэмээн Ким Кардашьян өгүүлжээ.
Сэтгэгдэл ( 1 )
ЯНХАН ГЭР БҮЛ